2016-11-14
emiin zohistoi hereglee
Emiin zohistoi heregleenvvd

2016-3-2 - Emiig zohistoi heregleh talaar




• Аливаа өвчний үед тохирох өндөр идэвхитэй, гаж нөлөө багатай эмийг оновчтой сонгож авах.

• Эмчилгээний үр дүнг хэрхэн хянах хийгээд үр дүнгээс хамааруулан цаашид тэрхүү эмийн хэрэглээг хэрхэн зохицуулах.

• Эмийн хэрэглээний явцад үүсч болох сөрөг нөлөөнөөс хэрхэн сэргийлэх.

• Эмүүдийг өөр хооронд нь болон хоол ундтай хэрхэн уялдуулан хэрэглэх зэрэг асуудлыг нэн чухалчилсан байна.

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.

Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай. Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэнэ. Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэргэлнэ. Вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэхгүй.

Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох, мөөгөнцөртөнө. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax